Hotfile.com
Хэрэглэгчийн нэр: 
Нууц үг: 
Нууц үг сэргээх

Нууцлалын байталгаа


Нууцлалын талаархи гэрээ.

Хэрэглэгчдийн IP хаяг

Манай серверүүд вэб хөтчийн IP хаягийг интернэт технологийн тусламжтайгаар тодорхойлдог. Уг IP хаягийг Hotfile серверүүд өөрийн хэрэгцээнд зориулан хадгалдаг. (ашиглалтын бүртгэл, таталтын хязгаарлалт гэх мэт).

Имэйл

Бид хэрэглэгчид бүртгүүлэх үед тэдэнд бүртгэлийн талаархи имэйл илгээдэг. Бусад нөхцөлд Hotfile таны имэйлийг ямарч байгууллагад түрээслэж, зарж борлуулахгүй.

Куукий ашиглалт.

Hotfile хэрэглэгчийн куукийг тэдний вэб хөтчийн тохиргоог хадгалахад ашиглана. Hotfile хэрэглэгчдийг мөрдөх ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. (“spy” эсвэл “1x1” gif зургууд гэх мэт).

Файлтай харилцах аюулгүй үйлдлүүд.

Бид мэдээлэл алдах, буруу ашиглалт, мэдээллийг өөрчлөх зэргээс хамааран шаардлагатай нууцлалын арга хэмжээг авдаг. Файл нь файл хуулагч болон татах холбоосыг хүлээн авагч нарт л татагдана. Хэрэв та файлаа устгаагүй бол тодорхой хугацааны дараа тэдгээр нь автоматаар устана.

Кредит картны мэдээлэл.

Hotfile дээр хийгдэж буй бүх төлбөрүүд гуравдагч этгээд болох paypal.com системээр дамждаг. Paypal нь таны картанд холбоотой мэдээллүүдийг хадгалдаггүй.

Сурталчилгаа.

Манай сайт дээр гарч буй сурталчилгаанууд гуравдагч этгээдүүдийнх байдаг. Уг байгууллагууд таны хандалтын талаархи мэдээллийг (таны нэр, хаяг, имэйл болон утасны дугаарууд уг мэдээлэлд орохгүй) өөрсдийн сурталчилгааны судалгаанд ашигладаг.

Тэмдэглэл.

Бид таны хувийн мэдээллийг өөрсдийн хуулийн дагуух үйл ажиллагааг хамгаалахын тулд илрүүлж болно. Ялангуяа таны хувийн мэдээлэл ямар нэгэн хорлон сүйтгэх ажиллагаа зэрэг хууль бус үйлдлүүдтэй холбоотой бол бид бусдын аюулгүй байдлын үүднээс мөрдлөг явуулж илрүүлэх болно. Таны өгсөн мэдээлэл хуулийн дагуу байх шаардлагатай..